Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашийн 23:00 цагаас эхлэн Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өөрчилж, засварлана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Гурвалжингийн гүүрэн гарц"-ын хэв гажилтын заадсыг засварлахаар болжээ.

Иймд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 17-ны 23:00 цагаас есдүгээр сарын 20-ны 07:00 цагийн хооронд хязгаарлана. 

Харин хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 20-ны 08:00 цагаас есдүгээр сарын 22-ны 22:00 цаг хүртэл хязгаарлахаар төлөвлөлөө.

 

Түүнчлэн Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 22:00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг энэ сарын 24-ний 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны 22:00 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.

 

Ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар