Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-ын “Шпаркассе” банкны сангаас Монголын банкны холбоонд тоног төхөөрөмж гардуулан өглөө

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

ХБНГУ-ын “Шпаркассе” банкны сангаас Монголын банкны холбоонд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд орчуулгын тоног төхөөрөмж гардуулж өглөө.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Монголын банкны холбооны байранд болж, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, ХБНГУ-ын “Шпаркассе” банкны сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Маркус Лох нар тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурав.

ХБНГУ-ын “Шпаркассе” банкны сан буюу Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь 2016 оноос Монгол Улсад хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж буй. Хоёр талын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд “Шпаркассе” банкны сангийн зүгээс санхүүгийн боловсролыг дэмжих, банкны ажилтнуудыг чадавхжуулах чиглэлд Монголын банкны холбоотой олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, нягт хамтран ажилласаар ирсэн юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.