Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 20 сийлбэрчийн найман цагийн турш сийлсэн бүтээлийг "Улаанбаатар арт" толилуулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Улаанбаатар арт" фестивалийн хүрээнд өнөөдөр модон сийлбэрийн симпозиум эхэллээ. 10 багийн 20 сийлбэрч үзэгчдийн нүдэн дээр найман цагийн турш сийлбэр хийж уралдах юм байна. 

Тус арга хэмжээг нээж Соёлын яамны Уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр "Соёлын яамны ивээл дор зохион байгуулагдаж буй олон улсын тодотголтой "Улаанбаатар арт" хоёрдугаар фестивалийг албан ёсоор нээж байна.

Фестиваль арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Дүрслэх урлагийн өөрийн гэсэн өнгө төрхтэй, дэлхийн чансаатай уран бүтээлчдийг дэмжсэн бодлогын арга хэмжээ юм. 100 жилийн түүхтэй ардын хувьсгалын түүхэнд 80 жилийг мөнхөлж чадсан, дэлхийд Монголын дүрслэх урлагийг таниулах том зорилготой фестиваль юм" гэсэн юм. 

Урчуудын эвлэлийн холбооны ерөнхийлөгч Б.Төмөрбаатар "Цар тахал болоод хил хаагдаагүй байсан бол фестиваль олон улсын хэмжээнд зохион байгуулагдах байсан.

Соёлын яамны дэмжлэгтэйгээр ийнхүү хоёр дахь удаагаа болж байна. Монголын сийлбэрчид, авьяаслаг уран бүтээлчид хүрэлцэн ирж, оролцож байгаад баяртай байна. Фестиваль цаашид олон жил үргэлжилж улсынхаа нэрийг дэлхийд таниулсан арга хэмжээ болох болтугай гэж ерөөе" гэлээ. 

Фото 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг