Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан.
Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байна. Ингэснээр шүүхийн салбарт хийх томоохон шинэтгэлийн ажил эхэлж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр товложээ.