Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймагт коронавируст халдварын тоо сүүлийн хоёр хоногт 10-20 ДАХИН БУУРАВ

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 20-ноос хойш Дорнод аймагт коронавируст халдварын тоо тогтмол өсөж энэ сарын 14-нд 395 тохиолдол бүртгэгдсэн нь тухайн өдөр орон нутагт бүртгэгдсэн нийт тохиолдлын 25 хувийг эзэлж байлаа. 

 

Тасралтгүй өсөж байсан халдварын тоо сүүлийн хоёр хоногт огцом буурсан нь анхаарал татах үзүүлэлт болов. Тодруулбал, ЭМЯ-наас өчигдөр 14, өнөөдөр 38 тохиолдол бүртгэгдсэн статистикийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл халдварын тохиолдол 10-20 дахин буурсан гэсэн үг. 

Халдварын тохиолдол огцом буурсан эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус аймагт ажиллаж байгаа бөгөөд халдварт бус өвчлөл, нас баралтыг бууруулах зорилготой "МонПэн" санаачлагын нээлтийн арга хэмжээнд оролцож байна. 

Коронавируст халдварын өмнөх хоёр давалгааны үеийн статистикаас харвал тохиолдлын тоо хөл хорио тогтоосон үед ч аажмаар буурч байсан бөгөөд Дорнод аймагт ийнхүү огцом буурсан нь анхаарал татсан үзүүлэлт юм.