Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-өөр хөнгөн өвчилсөн иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эмчилгээний зардал ₮160,000

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.

Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-ийн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна.

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:

  • хоёр удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх
  • хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл
  • өдөр бүр хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах
  • тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
  • ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.