Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт Төв аймагт халдварын хамгийн олон буюу 200 тохиолдол бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 3,234 тохиолдол нэмж бүртгэгдэв. Үүнээс 1,449 нь буюу 44.8 хувь нь орон нутагт илэрсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал Төв аймагт халдварын хамгийн олон буюу 200 тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн Булганд 152, Дундговьд 186, Сэлэнгэд 101 тохиолдол шинээр илэрсэн бол бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 117,916 боллоо.

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.

Иймд иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: