Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны парламент сошиал платформуудыг хориглох хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээрээ дэмжлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Казахстаны парламентын доод танхим Мажилис өчигдөр дэлхийн томоохон сошиал платформуудад хатуу нөхцөл тулгах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэж дэмжжээ.

Тодруулбал сошиал болон мессенжэр платформ эзэмшигч гадаадын компаниуд Казахстанд төлөөлөгчийн газраа нээхгүй бол үйлчилгээг нь хориглох агуулгатай хуулийн төсөл эхний даваагаа давсан байна.

Хууль батлагдвал Фэйсбүүк, Твиттер зэрэг компаниуд хэрвээ Казахстанд салбар төлөөлөгчийн газраа нээхгүй бол үйлчилгээг нь хориглох юм.

Хуулийн төслийг дахин хоёр удаа хэлэлцсэний дараа парламентын дээд танхим болох Сенат баталж, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлнэ.

Гадаадын компаниудад салбараа нээж, бүртгүүлэх зургаан сарын хугацаа өгч байгаа ажээ. Сүүлийн үед засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн гарах явдал иргэдийн дунд нэмэгдэж, тэдгээрт сошиал платформуудыг өргөн ашиглаж байгаа нь Казахстаны эрх баригчдыг ийм арга хэмжээ авахад хүргэсэн гэж ажиглагчид үзэж байна.

Иргэдийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр сошиал болон мессенжэр платформууд хэд хэдэн удаа түр хугацаагаар хаагдаж байсныг олон улсын хүний эрхийн байгууллагууд өмнө нь мэдээлж байв.

 

Эх сурвалж: Radio Free Europe