Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг чөлөөлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Засгийн газраас өнгөрөгч долдугаар сард авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт иргэдээс газар зохион байгуулалт, олголт, чөлөөлөлттэй холбоотой гомдол, мэдээлэл удаа дараа очсон тул Ц.Ганхүүд ийнхүү хариуцлага тооцсон байна. 

Харин Ерөнхий сайдыг зүгээс аравдугаар сар гэхэд дараагийн даргаар газартай холбоотой төрийн үйлчилгээг шилэн болгох, чадварлаг боловсон хүчин томилохыг үүрэг болгожээ.