2021/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
17°
|
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S26
12°
11:00
S26
14°
12:00
S40
15°
13:00
S40
16°
14:00
S40
17°
15:00
S40
14°
16:00
S40
14°
17:00
S40
13°
18:00
S40
13°
19:00
S40
12°

ХӨСҮТ энэ сарын 16, 17-нд коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээ авахгүй

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв КОВИД-19 халдварын PCR шинжилгээ хийгдэхгүй болохыг албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

ХӨСҮТ өдөр бүрийн 09:00-11:00 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авч байсан билээ. Ямар шалтгааны улмаас шинжилгээ авахгүй болсон талаар мэдээлэл тус төвөөс өгөөгүй байна.

УОК-ын хуралдааны тэмдэглэлээр гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах талаар шийдвэр гарсан талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлсэн. 

Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар үндэсний лавлагаа лаборатори буюу ХӨСҮТ, JCI олон улсын итгэмжлэл бүхий "Интермед" эмнэлгийн лабораториудад нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө шинжилгээг авч, монгол болон гадаад хэл дээр хэвлэн хүлээлгэж өгөх шийдвэрийг гарган ажиллаж байгаа аж. 

Нийслэлийн хэмжээнд суурин гурав, явуулын мөн гурван лаборатори 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. 

x