2021/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.62₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
11°
B30
УЛААНБААТАР
19°
|
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30

“Digital Nation-2021” үзэсгэлэнд Голомт банк ивээн тэтгэгчээр оролцоно

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 15
Сурталчилгаа
Зураг

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT EXPO” үзэсгэлэнг энэ онд “Digital Nation-2021” нэрээр 9 дүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд уг арга хэмжээнд хувийн хэвшлийн 100 гаруй компани оролцож байгаагийн нэг нь “Global Finance” сэтгүүлээс 2021 оны Шилдэг Дижитал банкаар шалгарсан Голомт банк юм. Арилжааны банкнуудаас Голомт банк энэхүү дижитал арга хэмжээг дэмжин, тогтмол оролцдог билээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, банкны салбарт технологийн шинэчлэл хийж буй Голомт банк энэ үеэр харилцагчдын цагийг хэмнэж, хэрэгцээг хялбарчилсан SocialPay үйлчилгээндээ ямар шинэ боломжууд нэмснээ танилцуулах болно. Энэ өдрүүдэд Голомт банкны хэсгээр зочилсноор та бүхэн сонгогдсон картуудыг 50-100 хувь хөнгөлөлттэй үнээр захиалж, банкны ажилтнуудаас зөвлөгөө авахаас гадна цахим орчин дахь санхүүгийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, хянах талаар “Та цахим орчинд аюулгүй байж чаддаг уу?” сургалтад хамрагдах боломжтойг дуулгая.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x