Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: ХӨСҮТ-ийн хүмүүс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Дараагийн томилгоог хийж байгаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулах үеэрээ "Хүний нөөцөө цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "Хүний нөөц бэлдэх амаргүй. Зургаан жил сурч байж, хоёроос гурван жил нарийн мэргэжил эзэмшиж байж, их эмч болдог. Сувилагч дөрвөн жил сурдаг. Өнгөрсөн хугацаанд резидент эмч нарын төгсөлтийн шалгалтад хүртэл зохицуулалт хийж, хүний нөөцөө төлөвлөсөн.

Бид бүх боломжоороо л ажиллаж байгаа. ХӨСҮТ-ийн хүмүүс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүнээс бидний зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Хэцүү цаг үед гол, үндэсний байгууллагаа хоосон байлгаж болохгүй. Тиймээс дараа дараагийн томилгоог хийж байгаа" гэсэн тайлбарыг өгөв. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилохоор болсон талаар мэдээлж байсан. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/287941259408428