Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсад 790 мянган тун Vero Cell, 550 мянган тун Pfizer вакцины нөөц байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулах үеэрээ вакцины нөөцийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 790 мянган тун Vero Cell, 550 мянган тун Pfizer вакцины нөөц байна. Есдүгээр сард багтаан 990 мянган тун Pfizer вакциныг татаж авна. Дахиад нэг сая 200 мянган тун Pfizer вакциныг дөрөвдүгээр улиралд багтаан татаж авах ёстой" гэсэн юм. 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 195, II тунд 692, нэмэлт сэргээх тунд 5,617, нийт 6,504 иргэнийг дархлаажуулсан байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/287941259408428