Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Найман сарын төсвийн орлогын гүйцэтгэлээр НӨАТ-ын орлого төлөвлөж байснаас 30%-аар давжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан татварын системийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нэмэгдсэн өртгийн албан татвар \НӨАТ\ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог татвар бөгөөд 180 гаруй улсад хэрэгждэг хамгийн урт настай татварын тогтолцоо юм.

Бид хэдэн жилийн өмнө энэ тогтолцоо руу орсон ба цаашдаа ч үргэлжлүүлнэ. Буцаан олголт хийдэг 10 хүрэхгүй орны нэг нь манай улс.

НӨАТ-ын систем манай улсад амжилттай үргэлжилж байгаа. Ялангуяа НӨАТ-ын суурь энэ жил маш сайн тэлж байна. Найман сарын төсвийн орлогын гүйцэтгэлээр НӨАТ-ын орлого төлөвлөж байснаас 30%-аар давж биелсэн. Өөрөөр хэлбэл НӨАТ төлөгчийн суурь энэ жил 10 их наядын төлөвлөгөөний биелэлттэй уялдаж сайн нэмэгдсэн. Учир нь төрөөс зээлийн нөхцөлд нь тавьсан ганц нөхцөл нь НӨАТ төлөгч байх тухай юм. 

Манай улсад анх НӨАТ-ын татварын систем эхлэх үед хамрагдалт нь 46% байсан бол одоо 67%-д хүрсэн. Цаана нь 33%-ийн далд эдийн засаг байна гэсэн үг. Иймд энэ хувийг 90%-ээс дээш болгох татварын бодлогын зорилттой байгаа" гэв. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/287941259408428