Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаан буудайн ҮНЭ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны есдүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаан буудайн үнийг тогтоожээ. Ингэхдээ,

  • Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаан буудайн үнийг 800 мянган төгрөг,
  • худалдан авах хүнсний улаан буудайн үнийг 750 мянган төгрөг,
  • улаан буудайн элит үрийг 1,050,000 төгрөг,
  • үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг,
  • овьёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаан буудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо,  дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаан буудайн үнийн өсөлт,  КОВИД-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан байна.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.