2021/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
17°
|
09:00
S30
10°
10:00
S26
12°
11:00
S26
14°
12:00
S40
15°
13:00
S40
16°
14:00
S40
17°
15:00
S40
14°
16:00
S40
14°
17:00
S40
13°
18:00
S40
13°
19:00
S40
12°
20:00
S40

Б.Жавзандулам: ОСНААҮ-ний салбарт ажиллагчдын 43 хувь нь дөрөв хүртэл жил ажиллаад гарч байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг
Mpa.mn

2021-2022 оны халаалтын улирал өнөөдрөөс эхэлж, улсын хэмжээнд орон сууцны оршин суугчид, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудын халаалт залгагдаж байна.

Тэгвэл энэ өдөр орон сууц, нийтийн аж ахуйн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Төв талбайд акц зохион байгуулж, агаарын бөмбөлөг хөөргөлөө.

 
Mpa.mn

"Орон сууц, нийтийн аж ахуй-орхигдуулж болохгүй салбар" сэдэвт акцын үеэр тус салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Жавзандулам "Манай салбарынхан 2021-2022 оны халаалтын улиралд бэлэн байна. Жилийн дөрвөн улирлын турш байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд, 24 цагаар эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчидтай адилхан тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлуудыг сайжруулахаар өнөөдөр хөндөн тавьж байгаа юм. 

Улсын хэмжээнд 130 гаруй орон сууцны байгууллагууд төр, орон нутаг, хувийн хэвшил гэсэн өмчийн олон хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулж, 15 мянга гаруй хүн ажилладаг.

ХНХЯ-наас 2019 онд гарсан цалин хөлсний судалгаанаас харвал улсын дундаж цалин 1,067,900 төгрөг байгаа бол манай салбарын дундаж цалин 829,000 төгрөг байна. Манай холбооноос хийсэн судалгаагаар ОСНААҮ-ний салбар ажиллах хүчний хомсдолд орсон гэх үр дүн гарсан бөгөөд нийт ажиллагчдын 43 хувь нь дөрөв хүртэл жилийн хугацаанд ажлаасаа гардаг. Ажлаасаа гарч байгаа шалтгаан нь цалин бага, нийгмийн хангамж муу, суралцах асуудал дээр дэмждэггүй, цалингийн хэмжээ ипотекийн зээлийн шалгуурт нийцдэггүй зураг байдгийг хэлж байгаа юм. Тиймээс 2022 оны төсөв хэлэлцэгдэж эхлэх гэж байгаа энэ үед манай салбарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албаныханд хандаж байна" хэмээн ярилаа. 

Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга бөгөөд ОСНААУГ-ын ТУЗ-ын дарга Б.Батбаясгалан, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нарт хүргүүлсэн албан бичигт дурдагдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

x