Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Чойжин ламын сүм музейд өнөөдрөөс эхлэн үдшийн цагаар зочлох боломжтой

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Энэ жил "Үдшийн музей-2021" үйл ажиллагаа есдүгээр сарын 15, 16-ны 18:00-22:00 цагийн хооронд болно.

Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд болон зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Хүрээ цам” үзэсгэлэнг үзэх боломжтой байна.