Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн халдвараар өвчилсөн 44,122 хүн гэрийн хяналтад, 20,867 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 64,989 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 44,122 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 20,867 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр иргэдийн 61.7 хувь нь хөнгөн оноштой бол 38.3 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой-12,887
  • Хүндэвтэр оноштой-5,908
  • Хүнд оноштой -1,758
  • Маш хүнд оноштой -314 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог хязгаарлах бодлого баримталж байгаа аж.

Учир нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх эмнэлгийн орны тоог нэмэлгүй хэвээр нь хадгалж үлдээхгүй бол эрүүл мэндийн байгууллагын үндсэн тусламж үйлчилгээнд асуудал гарахад бэлэн байгаа гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр "Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн иргэд өрхийн эмнэлгээс өгч буй эм, тариаг 3-4 хоног хэрэглэхэд шинж тэмдэг арилах боломжтой.

КОВИД-19 нь томуутай төстэй шинж тэмдэгтэй буюу эхний 3-4 хоногт халуурах, цээжээр өвдөх, ханиалгах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед нь хүндэрч байна гэж ойлгоод заавал эмнэлэгт хэвтэх гээд байгаа иргэдийн хандлага нь эргээд эрүүл мэндийн салбарт ачаалал өгч байна" хэмээн хэлж байсан юм.