Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аян нээлтээ хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

“Таван толгой түлш” ХХК-ын хэрэглэгчид үйлчлэх төвд

09:40 цагт Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе уриатай "Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аян нээлтээ хийнэ.

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд

10:00 цагт Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

УПЕГ-ын гадна талбайд

10:00 цагт "Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийнэ. 

Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаа нийт ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн асуудлыг хөндөж Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбоо “ОСНАА орхигдуулж болохгүй" акц болно. Энэ үеэр салбарын ажилтнууд БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Б.Батбаясгалан, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нарт шаардлага хүргүүлнэ.

МУИС-д

14:00 цагт МУИС болон “Андореан” компанийн "Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төсөл"-ийн нээлт болно.

Чойжин ламын сүм музейд

18:00 цагт 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Үдшийн музей” үйл ажиллагаа болно.