Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

200 бизнесийн байгууллага төвлөрсөн оффис цогцолбор ашиглалтад орох гэж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 15
Сурталчилгаа
UB TOWER цогцолбор барилга нь нийт 18,000 м.кв талбайтай, 200 орчим бизнесийн байгууллага төвлөрсөн, 2.000 гаруй ажилтан албан хаагчийн өдөр тутмын урсгалтай, хоорондоо холбогдсон 2 блок бүхий оффисын төсөл юм.
 

Улаанбаатар хотын бизнесийн дүүрэгт оффисын А зэрэглэлийн барилгууд төвлөрсөн бүсэд байршилтай “UB Tower” цогцолборын 2-р блок буюу “UB Tower Plus” төсөл нь 2020 оны 07-р сард эхэлсэн. Хэдийгээр цар тахал, хөл хорио, бараа материалын тасалдалтай цаг үед барилгын ажил явагдсан ч төсөл хэрэгжүүлэгчийн туршлага, хариуцлага, менежментийн чадварыг илтгэн барилгын ажил амжилттай явагдаж 95% хүрсэн байна. Тус төсөл ашиглалтад орсоноор нийт 18,000 м.кв талбайтай, 200 орчим бизнесийн байгууллага төвлөрсөн, 2.000 гаруй ажилтан албан хаагчийн өдөр тутмын урсгалтай бизнесийн томоохон төвлөрөл бий болно.

“UB Tower” цогцолбор оффисын барилгын гол давуу тал нь түрээслэгч биш owner компаниуд буюу өөрийн өмчийн оффистой болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бизнестээ хөрөнгө оруулж буй байгууллагууд тус барилгад төвхнөж байна.

 

Тус төслийг хэрэгжүүлэгч Мастер Группийн хувьд оффисын зориулалттай 4-дэх төслөө ийнхүү амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад өгөх дөхөж байгаа бөгөөд дараагийн шинэ төслөө эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Мастер группийн хэрэгжүүлсэн оффисын төслүүдийн гол онцлог нь орчин үеийн оффисын бүхий л шаардлагыг хангасан, хүн төвтэй концепцитой байдаг. Оффис дотор өдрийн турш ажиллах хүмүүсийн тав тухтай ажиллах нөхцөлийг бий болгосон 16-23 градусаар үлээх эйр кондишн, цайны булан тохижуулах боломжтой цэвэр усны шугам, халтирч гулгахгүй PVC шал, том саруулхан цонх, 24 цагийн харуул хамгаалалт, мэдээллээр хангах ресепшн, ISO стандарт нэвтрүүлсэн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ гэх мэт байгууламжийн цогц хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй төсөл юм. Мөн оффисын ажилчдын өдөр тутмын хэрэгцээг хангах ресторан, кофе шоп болон эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг барилгын 1-2 давхартаа төвлөрүүлсэн болно.

 

Тус төслийн борлуулалтын үнийн хувьд хотын А зэрэглэлийн байршилтай, барилгын үзүүлэлт, чанар өнгө үзэмжийн хувьд дээд зэрэглэлийн тав тухыг хангасан бусад ижил төстэй төслүүдтэй харьцуулахад ойролцоогоор 30%-аар бага буюу маш боломжийн үнэтэй. Мөн бизнесийн байгууллагууд оффис худалдан авах бодит боломж бололцоог олгосон төлбөрийн олон сонголттой учир оффисын захиалга одоогоор 90% хүрээд байна.

Одоогоор оффисын 72-105 мкв, үйлчилгээний 68-120 мкв талбайн сонголттой цөөхөн хаалга байгаа учир өөрийн өмчийн оффистой болохоор төлөвлөж буй бизнес эрхлэгч та ямар нэгэн дундын зуучлагчгүй, шууд төсөл хэрэгжүүлэгч компанитай холбогдоорой.

UB Tower Plus төслийн борлуулалтын алба: 7704-4444, www.ubtower.mn

 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.