Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Их ам орчим буюу аялал жуулчлалын гол бүс нутагт үүссэн их хэмжээний хур хогийг залуус сайн дураар цэвэрлэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хувийн хэвшлийн салбарт ажилладаг залуусын төлөөлөл гэр бүлийн найзуудтайгаа хамтран өөрсдийн санаачилгаар байгальд үүссэн хур хогийг цэвэрлэжээ.

Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт орших Их ам орчим буюу аялал жуулчлалын гол бүс нутагт үүссэн их хэмжээний хур хогийг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 11-нд цэвэрлэсэн байна.

Залуусын уг санаачилгыг Налайх дүүргийн ЗДТГ-аас дэмжиж, зарим төрийн байгууллага хамтарч оролцохын зэрэгцээ “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас машин, техникийн дэмжлэг үзүүлж ажилласан гэж НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, тухайн үйл ажиллагаанд 30 орчим иргэн сайн дураар оролцжээ.

Өмнө нь:

Дараа нь: