Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэнэбаяр: Роснефть компани Монгол Улсад шатахуун түгээх станц барих албан мэдэгдэл ирүүлээгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Роснефть компани манай улсад үйл ажиллагаа явуулах санал гаргасан эсэх талаар Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр тодрууллаа. 

Тус газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсын төрийн байгууллагад шатахуун түгээх станц барья гэсэн албан мэдэгдэл ирүүлээгүй.

Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т нийт импортолж буй бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлж буй компани жижиглэнгээр худалдаалахыг хориглосон байдаг. Иймд Роснефть компани жижиглэнгийн худалдаа хийх боломжгүй" хэмээн хариулав.

ВИДЕО:

https://fb.watch/800pvW-llD/