Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

А.Намуун, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны есдүгээр сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.
 
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.