Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт КОВИД-19 халдварын нийт 1,534 тохиолдол батлагдсаны 25 хувь нь Дорнод аймагт бүртгэгджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хоногт Дорнод аймагт коронавируст халдварын 395 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь бусад аймгийнхаас харьцангуй өндөр үзүүлэлт юм. 

Баян-Өлгий, Увсаас бусад 19 аймагт нийт 1,534 тохиолдол батлагдсаны 25 хувь нь Дорнод аймагт бүртгэгджээ. Дорнод аймагт наймдугаар сарын 20-ноос хойш халдварын тохиолдол тогтмол нэмэгдсээр нийт 7,248 хүн өвчлөөд байна.

Мөн хугацаанд Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт коронавируст халдварын 100-аас дээш тохиолдол бүртгэгдлээ.