Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт 2,939 хүнээс коронавируст халдвар илэрч, 10 иргэн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,939 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бол бусад дотоодын халдвар байна. Тодруулбал,

  • 1,404 нь нийслэл хотод,
  • 1,534 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4,825 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-ээс дээш насны 10 хүн нас барсан байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,702 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 42,056 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1-,988
  • Хүндэвтэр- 5,715
  • Хүнд-1,684
  • Маш хүнд-315 хүн байна.
 

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй. 

Тиймээс иргэд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.