Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Масс үйлдвэрлэл үзэн ядагдана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Хэдий бүс нутаг болгон өөрийн гэсэн өнгө төрх бүхий хүнсний хөгжилтэй ч дэлхий даяар нийтлэг дахин боловсруулсан хүнс (processed food) орчин үеийн хүнсний хэрэглээний дийлэнхийг эзэлдэг болсон нь нууц биш. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох нь хэрэгтэй. Дахин боловсруулсан болгон муу биш. Жишээ нь махыг ангилан ялгаж, зүсэж савлах нь дахин боловсруулалтын нэг хэлбэр.

Дахин боловсруулалт дотроо хэт боловсруулах буюу ultra processed гэсэн ойлголт бий. Хүнсний уургыг задлах, хадгалах хугацааг уртасгахын тулд хэд хэдэн дамжлагаар оруулж ариутгах, амт өнгө оруулах, хүсэхээргүй амтыг арилгахын тулд өөр бодисууд хийх гэхчилэн хүнсийг анх байсан байгалийн шинжээс нь тэс өөр болгон хувиргадаг. Харамсалтай нь ийм хүнс одоо дэлгүүрийн лангууны дийлэхийг эзлэдэг. Итгэхгүй бол та савлагаатай сайтай дурын хүнс барьж аваад хадгалах хугацааг нь нягтлаад үзээрэй.

Гэртээ хоол хийх уламжлал сүүлийн жилүүдэд эрчимтэй буурах хандлага ажиглагдсан. Нэг үгээр бодит хүнсээр хоол бэлтгэх уламжлал тасарч байна. Залуучуудын дунд хэвшил болж байгаа хүнсний хэрэглээний давалгаа нь өөрөө бэлдэх шаардлагагүйгээр урьдчилан бэлтгэсэн, хэт богино долгионы зууханд болдог л бол болно гэсэн хэт өнгөц шалгууртай болсон. Нэг бодлын их амар боловч нөгөө талаараа таны эрүүл мэндээс том хувийг хэт боловсруулсан хүнс тасалж авч байгааг анзаардаггүй.

Гэхдээ Итали, Франц, Испани гэх мэт хоолны соёл өндөр хөгжсөн орнуудад бодит хүнсний соёл амь бөхтэй оршсоор байна. Харин ч сүүлийн үед хэт боловсруулсан хүнснээс нийтээрээ татгалзаж орон нутгийн бодит хүнс үйлдвэрлэгчдээс (фермерүүд) хүнсээ шууд худалдан авдаг хэв маяг түлхүү дэлгэрч эхэлжээ. Сүүн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч Danone корпорацийн гүйцэтгэх захирал асан Эммануэл Фабер “Бид сурталчилгаа их хийх тусам биднийг үзэн ядах хандлага улам нэмэгдэж байсан” гэж мэдэгдсэн нь европын орнуудад хэт боловсруулсан хүнснээс татгалзах бодит хүнсийг эрхэмлэх үзэл эргэн хүчээ авсныг илтгэнэ.

Нэг бодлын Монголчууд азтай. Бодит мах, бодит сүү, бодит хүнсний ногоо хэрэглэх боломжтой. Гэхдээ зөвхөн хөдөө орон нутагт. Хот суурин газруудын хүнсний хэт их хэрэглээний дийлэнхийг өнөөх хэт боловсруулсан бэлэн хүнс эзэлж түүнийг үйлдвэрлэгч масс үйлдвэрлэлүүд улам томорсоор байгааг бид хөгжил гэж харан эндүүрсээр байна. Хөгжил эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлж байгаа бол тэр хөгжил биш.

Хүнсээ цуглуулдаг дэлгүүрээ дахин нэг тойроод бодит хүнс хайгаад үзээрэй. Та хэдийг олсон бэ?

Эрүүл амьдралын эхлэл. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.