Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулын программаас сэргийлэхийн тулд iPhone-ий системээ яаралтай шинэчлэхийг Apple компани анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Израйлийн NSO Group компанийн бүтээсэн Pegasus тагнуулын программыг дэлхийн хэд хэдэн улсын засгийн газар энэ оны хоёрдугаар сараас хойш бусдыг тагнаж чагнахдаа ашиглаж байсныг Торонтогийн Их сургуулийн Citizen Lab-ийн судлаачид саяхан илрүүлсэн билээ.

Израйлийн компани терроризм, гэмт хэрэгтэй тэмцэхэд бүтээгдэхүүнээ орон орны хууль, хүчний байгууллагуудад ашиглуулдаг гэсэн тайлбар өгч байв. Гэхдээ Pegasus системийг сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг тагнахад ашиглаж байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлснээ Citizen Lab мэдээлсэн юм.

Тухайлбал Мексикийн алагдсан сэтгүүлчийн эхнэрийн гар утсанд Pegasus систем ажиллаж байжээ.

Уг системийг Саудын Араб, Узбекистан, Морокко зэрэг улсуудын эрх баригчид ашигладаг нь тодорхой болсон юм. 

Тэгвэл Apple компани Даваа гарагт уг системээс хамгаалах үйлдлийн системийн шинэчлэлээ гаргаж, яаралтай суулгахыг iPhone хэрэглэгчдэд анхааруулжээ.

Citizen Lab-ийн судлаачдын тогтоосноор Pegasus систем нь iMessage аппликэйшнээр дамжин iPhone гар утсанд нэвтрэх чадвартай юм байна. Ингэхдээ хэрэглэгчээр ямар нэг холбоос дээр даруулахгүйгээр нэвтэрдэг гэнэ. Apple компани iMessage аппликэйшнд илэрсэн цоорхойгоо засварласан байна.

Хэдийгээр Pegasus нь жирийн хэрэглэгчдэд аюул учруулахгүй ч 14.8 хувилбараар iPhone-ий iOS үйлдлийн системээ шинэчлэх шаардлагатайг Apple анхааруулж байна.

 

Эх сурвалж: CNN