Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Coldplay хамтлаг BTS хамтлагтай хамтарч уран бүтээл туурвихаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Британийн рок хамтлаг Coldplay Өмнөд Солонгосын K-pop хамтлаг BTS-тэй хамтарч уран бүтээл туурвина гэсэн цуурхал сүүлийн үед яригдаж байсан нь үнэн болжээ.

Тэд Англи, Солонгос хэлүүд дээр дуулагдах “My Universe” дууг хамтран бичиж, продюсераар нь Шведийн алдартай продюсер Макс Мартин ажилласан байна.

Тэрбээр Бритни Спирс. Тэйлор Свифт зэрэг одуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай хүн юм.

Шинэ дуу есдүгээр сарын 24-нд цацагдаж, Coldplay хамтлагийн ес дэхь “Music of the Spheres”-цомогт багтахаар болжээ. Coldplay хамтлагийн шинэ цомог аравдугаар сарын 15-нд нээлтээ хийх юм.

Тус хамтлаг Brit Awards хөгжмийн шагналд нийт 28 удаа нэр дэвшсэн амжилтаар тэргүүлдэг ба есөн удаад нь шагнал хүртэж байв.

Өмнөд Солонгосын долоон гишүүнтэй BTS хамтлаг дэлхийн хөгжмийн ертөнцөд хамгийн өндөр амжилт үзүүлсэн K-pop уран бүтээлчид болоод байгаа юм.

 

Эх сурвалж: DPA