Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 5,382 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунг хийлгэжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 6,309 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. 

Үүнээс

  • 202 нь I тунг
  • 725 нь II тунг хийлгэсэн бол
  • нэмэлт сэргээх буюу III тунг 5,382 хүн хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,831 жирэмсэн эх, 12-15 насны 64,045, 16-17 насны 25,457 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунг хийлгэхэд иргэдэд

  • коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан,
  • хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм.

Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.