Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Төвийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч хосолсон системийг Мобиком анх удаа ашиглаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 14
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь брэндийн шинэчлэлтийнхээ хүрээнд байгальд ээлтэй нарны цахилгаан эх үүсгэврийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, технологийн хувьд энгийнийг ухаалгаар шийдлээ. Тэд өөрсдийн техникийн төв байр болох TCB1 болон TCB2 байрныхаа цахилгааныг төвийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч хосолсон системээр шийдэж, 2G, 3G, 4G сүлжээний бааз станцууддаа байгальд ээлтэй шийдлийг ашиглаж эхэллээ. Энэ нь төвийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч хосолсон системийг төв суурин газарт албан ёсоор ашиглаж буй Монгол дахь анхны тохиолдол юм.

 

Дэлхийн дулаарлын эсрэг хүлэмжийн хийг бууруулахын тулд улс болгон тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагатай, тогтвортой хөгжлийг дэмжигч компанийн хувьд нарны эрчим хүчийг ашиглан хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулах боломжтой боллоо. Тэд энэ онд Техникийн төв байрнаасаа гадна нийтдээ 50 гаруй бааз станцаа Сэргээгдэх эрчим хүчний шийдэл ашиглан цахилгаан эрчим хүчээр хангаж байна.  

Энэ талаар Мобиком Корпорацийн Техникийн ашиглалт, үйлчилгээний газрын захирал Б.Ганзоригоос тодрууллаа.

 

-Мобиком Корпораци нь сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүчийг үйл ажиллагаандаа хэзээнээс нэвтрүүлж ашиглаж эхэлсэн бэ? Техникийн ашиглалт, үйлчилгээний газрын хувьд ойрын жилүүдэд энэ тал дээр ямар зорилтуудыг тавьсан байгаа вэ?

Манай компани 1998 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний шийдлийг төвийн эрчим хүчний системээс алслагдсан сум суурин газрууд дахь үүрэн холбооны бааз станцын цахилгаан эрчим хүчний хангамжид ашигласаар ирсэн. Бид нарны цахилгаан үүсгүүрийг цэнэг хураагуур, салхин цахилгаан станц, дизель генератортай хослуулсан Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ажиллуулж байсан. Одоогийн байдлаар Монгол орны уур амьсгалын онцлогт хамгийн сайн тохирдог нарны цахилгаан үүсгүүр, цэнэг хураагуур, дизель генератор хосолсон шийдлийг сонгон ашиглаж байна. 2021 онд нийтдээ 50 гаруй бааз станцыг Сэргээгдэх эрчим хүчний шийдэл ашиглан цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд эдгээр нарны цахилгаан үүсгүүрийн хүчин чадал 600кВт юм. Мөн Дата төвүүд дээрээ төвийн эрчим хүч, нарны цахилгаан үүсгүүр хосолсон 27кВт систем суурилуулж, барилгын дотоод хэрэгцээгээ хангаж байна.

2021-2022 оны хувьд бид Сэргээгдэх эрчим хүчний шийдэл бүхий 70 гаруй бааз станцыг ажилд оруулах бөгөөд нарны цахилгаан үүсгүүрийн суурилагдсан чадал 750кВт-аар нэмэгдэх юм. Ингэснээр Мобиком Корпорацийн Сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан чадал 1.35МВт хүрэх бөгөөд жилдээ нийт 2 тэрбум төгрөгийн эрчим хүчний зардал хэмнэж, жилдээ 7000тн СО2 буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Бид ашиглаж буй Сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдээ орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан байнга хөгжүүлдэг. Дэвшилтэт технологи бүхий гель, карбон бүтэцтэй цэнэг хураагуур зэргийг сонгон ашиглахаас гадна бүх сайтаа алсын хяналтын системд холбон бүрэн автоматжуулан ашиглаж байна.

-2020 онд Техникийн ашиглалт, үйлчилгээний газар "Эрчим хүчний хэмнэлт" төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд эрчим хүч хэмнэх ямар арга хэмжээнүүдийг авч, ямар үр дүн гаргасан талаар танилцуулбал...

Манай байгууллага Засгийн газрын 2016 оны 294, 295-р тогтоолын дагуу 2016 оны 12 дугаар сарын 26-нд Эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгч болсон. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, түүнд заагдсан үүргийн хүрээнд бид жил бүр эрчим хүчний хэмнэлтийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Өнгөрсөн онд хийсэн бодит ажлуудаа товч дурдвал:

  • Үүрэн холбооны бааз станцууд дээрээ эрчим хүчний хэмнэлтийн горимыг идэвхжүүлсэн.
  • Ухаалаг удирдлага буюу сайтууд болон генераторуудын халаалт болон хөргөлтийн төхөөрөмжүүдийн хоорондын зохист ажиллагааны горимыг автоматжуулсан.
  • Мобикомын 2G, 3G, 4G сүлжээний бааз станцууд буюу Техникийн төв байрнууддаа  нарны хавтанг суурилуулснаар жилд 7,6 тонн CO2 хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах боломжтой болсон. Ингэснээр жилд 6,1 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний хэмнэлт гаргах юм.  
  • Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр алба хэлтсүүдэд сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж хэрэгжүүлсэн гэх мэтчилэн нийтдээ 280 орчим сая төгрөгийн хэмнэлт гарган 1.5ГВт цахилгаан эрчим хүч хэмнэж, 987тн СО2 буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан байна.

Эдгээр ажлуудыг хийхдээ бид нэмэлт зардал гаргалгүй, одоо сайт дээр суурилуулсан байгаа төхөөрөмжүүдийн боломжийг ашиглах байдлаар шийдсэн бөгөөд энэхүү ажил маань брэндийн шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байгаа томоохон төслүүдийн нэг гэдгийг хэлэхэд таатай байна.

-Мобиком Корпорацийн хэрэгжүүлж буй Сэргээгдэх эрчим хүчний энгийн ухаалаг шийдлээс танилцуулсанд баярлалаа!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.