Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Гантулга: Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 252 сурагч халдвар авч, 6,300 орчим хүүхэд ойрын хавьтал болсон

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021-2022 оны хичээлийн жилийн зохион байгуулалт, явцын тоон мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. 

Тэрбээр "Нэг ангид суралцуулах хүүхдийн тоог зохистой байлгахад анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар цахимд бүрэн шилжсэн таван сургууль байгаа. Үүнд

  • Монгол тэмүүлэл
  • Багахангай дүүргийн Хангай Цогцолбор сургууль
  • Нэгдүгээр сургууль
  • 52 дугаар сургууль
  • 118 дугаар сургуулийн нийт 11,703 сурагч багтаж байна.

Тухайн сургуулиудаас нэг байр нь цахимд шилжсэн таван сургууль бий. 218 бүлэг цахим хэлбэрт шилжсэн. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 252 сурагч халдвар авсан. Ойрын хавьтал болсон 6,300 орчим хүүхэд байна. Цахимд шилжсэн зургаан цэцэрлэг байна. 268 бүлэг зайн сургалтад шилжээд байна.

Нийслэлд 960 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн сургууль, цэцэрлэгт хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа юм. Боловсролын салбарын багш ажилчдын 97 хувь нь бүрэн тундаа хамрагдсан" гэлээ.