Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн тоо хүн амын 65%-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69 хувь, хоёр дахь тунд 65 хувь нь хамрагдлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, вакцины эхний тунд 12-оос дээш насны 2,246,445 иргэн хамрагдаад буй. Үүнээс 2,113,931 нь хоёрдугаар тунг хийлгэжээ.

 

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

ХӨСҮТ-ийн судалгаагаар вакцин нас баралтаас 93%, халдвараас 75% хамгаалж байгаа нь нотлогджээ. Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа.

Уг хувилбар нь маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй юм.

Тиймээс уг халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулж эхэлсэн.

Ингэхдээ,

  • коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан,
  • хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм.

Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.

Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.