Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 63,207 хүн COVID-19-ийн улмаас эмчлүүлж байгаагийн 3,047 нь хүүхэд, 1,081 нь жирэмсэн эмэгтэй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 63,207 хүн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс 21,673 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,534 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн

  • 14,090 нь хөнгөн
  • 5,615 нь хүндэвтэр
  • 1,682 нь хүнд
  • 286 нь маш хүнд хэлбэрийн оноштой байна. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 35 хувь нь биеийн байдал нь хүнд байна.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 696 хүүхэд, 26 жирэмсэн эмэгтэй шинээр коронавирусийн халдвар авчээ.

Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан хүүхдийн тоо 51,843, жирэмсэн эмэгтэй 3,458 болж нэмэгдлээ. Үүнээс 3,047 хүүхэд, 1,081 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

КОВИД-19 халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 73.6 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан талаарх судалгааг Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан.

Түүнчлэн архаг суурь өвчтэй жирэмсэн эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтой хүндэрсний улмаас дутуу төрөлт, нярайн эндэгдэл нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа тул иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.