Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:00 цагт “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

МУИС-ийн цахим номын санд

11:00 цагт Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Алс газар сурахаар одогсод” номын нээлт, “Монгол сурагчид Франц Улсад суралцсан нь (1926-1930)” эрдэм шинжилгээний хурлын нээлт болно.

Монголын Үндэсний номын сангийн 3 давхарт байрлах Ерөнхийлөгчийн тэнхимд

11:30 цагт  "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь" зэрэг номын нээлт болно.

Эрчим хүчний яаманд

17:00 цагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгч компанитай бүтээн байгуулалтын гэрээнд гараанд гарын үсэг зурна.