Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцанг "Мандах нар" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор шагнажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Япон Улсын Элчин сайдын яам
00:00 00:00
УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцанг "Мандах нар" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор шагнажээ
Sara, ikon.mn - text to speech

Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцанг Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны "Мандах нар" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор шагнасныг есдүгээр сарын 9-ний өдөр гардуулан өгчээ.

Д.Лүндээжанцан нь Улсын Их Хурлын гишүүнээр нийт долоон удаа сонгогдон ажилласан 28 жилийн хугацаанд Монголд Японыг таниулан сурталчлах, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан эрхэм юм.

Тухайлбал, 2000 онд Д.Лүндээжанцан нь Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсоноосоо хойг Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр 20 жилийн турш ажиллахдаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хоёр орны парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн билээ.

 

Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам