Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Инвескор Бонд” хөтөлбөрийн 3-р транчийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 13
Сурталчилгаа

“Мөрөөдлөө санхүүжүүл” уриатай “Инвескор ББСБ” ХК нь 20 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хөтөлбөрөө энэ оны 6 сард эхлүүлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 3 сарын хугацаанд олон нийтээс нийт 14 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж хөтөлбөрийн биелэлт 70 хувьд хүрээд байна.

Бондын хөтөлбөрийн сүүлчийн транч болох 6 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх үйл явц өнөөдөр эхэлсэн бөгөөд бонд худалдаж авах захиалгын дүн 6 тэрбум төгрөгт хүрмэгц анхдагч зах зээлийн арилжаа хаагдах юм.

“Инвескор Бонд” нь жилийн 13%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, хүүгийн төлбөр нь хагас жил тутам төлөгдөх нөхцөлтэй.

 

Бонд гаргагч “Инвескор ББСБ” ХК-ийн 5 жилийн ой нь энэ жил тохиож буй бөгөөд 2021 онд гаргасан амжилтуудаас дурдвал:

  • Монголын Хөрөнгийн Биржийн “I” ангилалд дэвшин бүртгэгдэж үйл ажиллагаа, ашиг орлого, арилжааны идэвх, компанийн засаглалаараа тэргүүлэгч компани гэдгээ дахин баталлаа.
  • Токио-2020 зуны наадмын олимпын шууд дамжуулалтын алтан ивээн тэтгэгчээр ажилласан.
  • Чанарын удирдлагын ISO9001 болон мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 стандартыг нэвтрүүлж эхэлсэн.
  • Шинээр 4 салбар байгуулж нийт 17 салбартай болсон. Үүний 15 нь Улаанбаатар хотод, 1 нь Эрдэнэт хотод, 1 нь дижитал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Рио Тинто Монгол ХХК болон Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран цар тахлын нөлөөнд өртсөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Инвескор бондын давуу талууд:

Нээлттэй бонд: Уг бонд нь Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй арилжаалагдах тул та эзэмшиж буй бондоо худалдан авах сонирхолтой этгээдэд зарах боломжтой. Энэ тохиолдолд та бондоо зарсан өдөр хүртэлх  хуримтлагдсан хүүг авна. Дээр нь нээлттэй бондын хүүгийн орлогын татвар 5% байгаа нь хадгаламжийн хүүгийн орлогын татвараас 2 дахин бага юм.

Хадгаламжийг орлох бүтээгдэхүүн: Арилжааны банкуудын 2 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 8% байгаа бол “Инвескор Бонд” нь танд жилийн 13%-ийн хүү төлнө. Бонд нь хугацаатай хадгаламжийн шинж чанаруудыг агуулахаас гадна нэмэлт боломжуудыг санал болгоно.

Баталгаа:  Бондын эргэн төлөлтийн баталгаа нь компанийн зах зээлд эзлэх байр суурь, бизнесийн тогтвортой үйл ажиллагаа, сүүлийн 5 жилийн турш тасралтгүй өсч байгаа санхүүгийн үр дүнгүүд юм. Бонд гаргагч нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компани учраас үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллүүд нь олон нийтэд нээлттэй, ил тод байдаг.

 

Мөн нийт 20 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийн барьцаа болгож “Инвескор ББСБ” ХК нь өөрийн 12 сая ширхэг хувьцаагаа барьцаалсан бөгөөд 9 сарын 10-ны байдлаар барьцааны үнэлгээ нь 39.8 тэрбум төгрөг байна.

Хэрхэн “Инвескор Бонд”-г худалдаж авах вэ?

Та аль нэг үнэт цаасны компанид данстай юу? Хэрвээ тийм бол тухайн компанидаа хандаж захиалга өгөхөд л болно. Анхдагч зах зээлийн арилжаа 9-р сарын 13-наас 9 сарын 17-ны өдрүүдэд явагдана. Гэхдээ бондын авах захиалга 6 тэрбум төгрөгт хүрсэн үед анхдагч зах зээлийн арилжаа хаагдах тул заавал 9 сарын 17 хүртэл үргэлжлэхгүй гэдгийг анхаарна уу.

Мөн та үнэт цаасны дансаа нээлгэж хараахан амжаагүй байгаа бол “Инвескор Капитал” ҮЦК-д хандан дансаа нээлгэж бондын арилжаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох боломжтой.

Утас: 7709-0077 /2/, Имэйл: info@icapital.mn

Фэйсбүүк: https://www.facebook.com/InvescoreCapital/


Энэхүү нийтлэлийг Lemon Press-ийн контентийн баг бүтээсэн бөгөөд та энэ мэтчилэн бизнес, санхүүгийн мэдээллийг тогтмол имэйлээрээ авч байхыг хүсвэл www.lemonpress.mn -д үнэгүй имэйлээ бүртгүүлээрэй.

Sponsored by Invescore NBFI JSC

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.