Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 3,240 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 14 иргэн нас баржээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,240 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 252,648 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,705 нь нийслэл хотод,
  • 1,535 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 3,899 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,334 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 39,792 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-13,962
  • Хүндэвтэр- 5,457
  • Хүнд-1,649
  • Маш хүнд-266 хүн байна.
 
ЭМЯ

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй. 

Тиймээс иргэд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.