Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд өчигдөр 7,974 иргэн КОВИД-19 халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 315, II тунд 967, нэмэлт сэргээх тунд 7,974, нийт 9,256 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2,821 буюу 23.7 хувь, жирэмсэн эх, 12-15 насны 63,415 буюу 71.3 хувь, 16-17 насны 25,280 буюу 74.6 хувь нь хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж, явуулын 1, суурин 58 цэгт 75 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, 7,662 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.