Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн хэвлэлүүд Ким Жон Уны гадаад төрхийг магтацгаав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрч буй долоо хоногт Умард Солонгосын дэглэм үүсэн байгуулагдсаныхаа 73 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэсэн юм.

Баярын арга хэмжээнд оролцсон тус улсын удирдагч Ким Жон Уны өөрчлөлт дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Тэрбээр сүүлийн саруудад нэлээд хэмжээгээр жин хассан юм.

АНУ-ын зарим хэвлэлүүд хүртэл Ким Жон Уны өөрчлөлтийг магтаж мэдээлсэн байна.

Тухайлбал CBS News суваг твиттер хуудсандаа “Умард Солонгосын баярын парадын үеэр турж, улам эрч хүчтэй болсон Ким Жон Ун олны анхаарлыг татаж байв” хэмээн бичжээ.

Fox News сувгийн хөтлөгчид Кимийг амаа олохгүй магтаж, хөтлөгч Рэйчл Кампос Дафи “Тэр сайхан харагдаж байна. Уучлаарай, тэр манай ерөнхийлөгчөөс ч дээр харагдаж байна” гэж ярьсан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ийнхүү Ким Жон Уныг магтсанд зарим америкчууд бухимдаж, нэлээд шүүмжилцгээжээ.

Сошиал хэрэглэгчид “Америкийн хэвлэлүүд цуст дарангуйлагчид хайр зарлаж байгааг хараад гайхлаа”, “Хаалттай улсын суртал нэвтрүүлгийг АНУ-ын хэвлэлүүд яагаад ингэж сэвэх болов?” гэх зэргээр шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today