2021/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
|
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S30
11°
12:00
S30
13°
13:00
S30
15°
14:00
S30
17°
15:00
S30
17°
16:00
S30
17°

Монгол, Польшийн харилцаанд соёл, боловсролын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж ирснийг өндрөөр үнэлдэг гэв

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг
parliament.mn

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Кшиштоф Бойко УИХ-ын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскагийн Польш Улсад айлчлах урилгыг гардуулав.

Тэрбээр энэ айлчлал нь хоёр талын нийтлэг сонирхол, хөгжлийн чиглэл болох парламент хоорондын хамтын ажиллагаа, мөн эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцах, санал солилцох боломж бүрдэнэ хэмээснийг уламжилсан юм.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол, Польшийн харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг. Энэ үйлсэд Польшийн Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна гэв.

Тэрбээр Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевскагаас Бүгд Найрамдах Польш Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч, энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаанд соёл, боловсролын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж ирснийг бид өндрөөр үнэлдэг гэв.

Талууд хоёр улс хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвлөгдөж буй харилцан айлчлал зэрэг асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

x