Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс МУИС-д ₮8.8 тэрбумын үнэ бүхий судалгааны тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь 2014 оноос эхэлсэн бөгөөд долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Төсөл нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн  боловсон хүчнийг Япон улсад бэлтгэх,  МУИС, ШУТИС-ийн  инженерийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, судалгааны чадавхийг бэхжүүлэх үндсэн зорилготой. Төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн болон Япон улсын 40 гаруй их сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан 20 баг ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд өнөөдөр “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс Монгол Улсын их сургуульд судалгааны зориулалттай 8.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 109 нэр төрлийн 148 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжүүд нь олон улсын стандартын шаардлага хангасан, хамгийн сүүлийн үеийн технологоор Америк, Япон, Герман, Швед зэрэг өндөр хөгжилтэй улс оронд үйлдвэрлэгдсэн Монгол Улсад өмнө нь ашиглагдаж байгаагүй, мөн Оюутолгой гэх мэт томоохон үйлдвэрт цөөн тоогоор ашиглагддаг онцлогтой тоног төхөөрөмжүүд юм байна. Тухайлбал, Ойн экосистемийн мониторингийн лабораторит нийлүүлсэн Geo-MMS LiDAR нь дрон дээр суурилсан агаарын гэрэл зураг авах боловсруулах хөдөлгөөнт систем юм.

Энэ төхөөрөмж, программ хангамжийг судалгаанд нэвтрүүлснээр ойн нөөцийн тандан судлал, өндөр өртөг, олон хүний оролцоо, тусламжтайгаар хийгддэг ойн бүртгэл тооллогын ажлыг богино хугацаанд бага зардлаар зохион байгуулах, ойн бүрхэвчийн болон төрөл зүйлийн өөрчлөлт зэргийг тодорхойлох судалгаанд өргөн хэрэглэнэ. Мөн манай улсад шаардлагатай хөдөө аж ахуй, мал аж ахуй, цөлжилт, газар орны өөрчлөлт түүний хил хязгаарын хөдөлгөөн зэргийг судлан тогтооход өргөн ашиглах боломжтой.

Үүнээс гадна зарим тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр өндөр үнээр гадаад улсад хийгддэг зарим туршилт, судалгааг Монгол Улсад хийх боломжтой болж байна. Ингэснээр судалгаа, шинжилгээ, туршилт хийгдэх шат дамжлага, цаг хугацаа, зардлыг хэмнэх давуу талтай юм.

МУИС-д нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмж бүхий лабораториудад ажиллах багш, ажилтнуудыг төслийн зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамруулан Япон улсад магистр, доктор болон богино хугацаанд сургалтад бэлтгэж ажээ. Өнгөрсөн хугацаанд 34 багш, судлаачийг докторын хөтөлбөрт, 10 судлаачийг магистрын хөтөлбөрт, 86 судлаачдыг зэргийн бус хөтөлбөрт хамруулж Япон Улсад суралцуулсан байна.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг