Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны маркетингийн CREATIVE HOUSE Нүхтэд сүндэрлэнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Маркетингийн салбартаа анхдагчдын нэг БрэндАртэ зөвлөх үйлчилгээний компани монголдоо анх удаа брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ, үйлдвэрлэлд зориулсан CREATIVE & INNOVATIVE  STUDIO OFFICE -ийнхоо барилгын шавыг тавьлаа.

Байгалийн үзэсгэлэн цогцолсон цэвэрт агаарт, Нүхтийн аманд баригдах тус барилга нь судалгаа шинжилгээнээс эхлээд ирээдүйг мэдэрсэн маркетингийн галзуу санаа, брэнд концепц, лого, вэбсайт, дижитал артистуудын ажиллаж уран бүтээлээ туурвих хамгийн тухтай, бүтээлч орчныг бүрдүүлэх зорилготой.

Шав тавих ёслолын ажиллагааны үеэр БрэндАртэ компанийн захирал Б.МӨНГӨНСАР “Цаг үе хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Өмнө нь хүмүүс завгүй, яаруу хотын хэмнэлд амьдарч, ажиллах хэв маягтай байсан. Харин одоо эсрэгээрээ хүмүүс хаана илүү өндөр бүтээмжтэй байх вэ, хаана илүү тайван амгалан, бас аз жаргалтай байх вэ гэдгийг эрж хайж, тэмүүлж байна. Манай баг үргэлж шинийг эрэлхийлдэг бүтээлч хүмүүсээс бүрддэг, тиймдээ ч ажилчид, хамтрагчид, уран бүтээлчдэд зориулж энэхүү оффисын барилгаа эхлүүлж байна” гэдгийг онцоллоо.

БрэндАртэ компани нь барилга угсралт, дэд бүтцийн салбарын маркетингийн цогц үйлчилгээгээр мэргэшсэн компани юм. Тэдний судалгаа шинжилгээ, концепц төлөвлөлтөөс нь эхлүүлэн ажиллаж буй ээлжит шинэ төсөл болох 2022 онд ашиглалтад орох  “NIEDERLAND” террас хаус хотхоны хүрээнд CREATIVE & INNOVATIVE  STUDIO OFFICE  баригдана. Тус бүтээн байгуулалт дэлхийд хүчээ авч байгаа LOHAS  (Lifestyle of Healthy and Sustainability) буюу байгальдаа, хүндээ ээлтэй, аз жаргалтай амар амгалан амьдралын хэв маягийг бүрдүүлсэн концепцитой, скандинав архитектурын шийдэлтэйгээрээ онцлог. Шав тавих ёслолд төслийн гүйцэтгэгч МД Трэйвэл ХХК-н захирал О.Дагвадорж болон бусад зочид оролцлоо.

 

BrandArte компанийн энэхүү хаус 3 давхар барилгаас бүрдэх бөгөөд байгууллагын WORK, PLAY, GROW зарчмын дагуу дотоод засал, интерьерийн шийдэлтэй. 3D загварчлал, фото, видео студи, фокус судалгааны уулзалтын өрөө, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэсгүүдээс гадна ажилчдын амарч, тухлах фитнес өрөө, жакузи, террас зэргийг нэгэн дор цогцлоох юм.

 
 
 
 
 
 

Түүнээс гадна энэ салбарт өсөж дэвжих хүсэлтэй шинэ үеийн артист, маркетерүүдэд зочилж, суралцаж, шинэ санаа солилцох, туршлага судлах, дадлага хийх боомжтой нээлттэй оффис байна гэдгийг Б.Мөнгөнсар захирал нээлтийн үеэр онцоллоо.

Өрсөлдөөн улам ширүүсч буй зах зээлд өөрийн үнэ цэнийг бий болгож, монголдоо төдийгүй олон улсын хэрэглэгчдийн оюун санаанд урт хугацаанд байрших брэнд бүтээхийг зорьдог БрэндАртэчууд 6 жилийн түүхэндээ барилга, дэд бүтэц, уул уурхайгаас эхлээд хүнсний үйлдвэрлэл, фейшн салбар гээд нийт 100 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж, харилцагчдадаа бодит өсөлт, ашиг орлогыг авчирч, хэрэглэгчдийн хүсэмжит брэнд болгож чадсан байдаг. Ийнхүү байгууллага үүсэн байгуулагдсан 9 сарын 9-ны өдөр 6 жилийн ойн дээрээ Монголын маркетингийн салбарын хөгжилд шинэ хуудас нээн технологи, уран бүтээл хосолсон CREATIVE STUDIO OFFICE-ийнхоо шавыг тавилаа. Тэд одоо 2022-2023 онд хамтран ажиллах төслүүдийн сонгон шалгаруулалтыг эхлүүлээд байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.