Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн зарлигаар "Ангууч" нарын 15 хүнийг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусаж шинэ гишүүдээ томилжээ. 

Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг уриалах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах үүрэгтэй бөгөөд гишүүд нь орон тооны бус буюу цалингүй ажилладаг. 

Авлигын эсрэг хуульд заасны дагуу ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх 15 иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн жилийн хугацаатай томилдог байна. 

Тус зөвлөлийн 15 гишүүний нэгээс бусдыг нь шинээр томилсон бол Г.Баасан хоёр дахь удаагаа Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болжээ. Тэрбээр өмнөх зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. 

Харин бусад гишүүдийн тухайд "Ододтой бүжиглэе" шоуны ялагч "Ангууч" буюу Б.Баттөр, "ХИТ" нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч агсан Д.Даваанямын хүү Даваадорж, сэтгүүлч Б.Отгон, "Иргэний шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нарын олны танил хүмүүсээс гадна хувийн хэвшил, төрийн бус байгуууллага, сэтгүүлчдийн төлөөллөөс бүрджээ. 

Энэ удаагийн Олон нийтийн зевлөлийн даргаар Г.Ганбатыг томилсон байна. 

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг танилцуулж байна

  1. Гэлэгийн Баасан-хуульч, өмгөөлөгч
  2. Хадбаатарын Бат-Ялалт-"Иргэний шударга шүүх" ТББ-ын тэргүүн, Монгол хүний төлөө намын дарга 
  3. Цэвэгмидийн Батболд-"Арц суварга" ХХК нярав
  4. Ариунболдын Баянмөнх "Азийн сан" ТББ-ын менежер
  5. Пүрэвдоржийн Бадамрагчаа-Нээлттэй Нийгэм Форум ТББ, хөтөлбөрийн менежер
  6. Галигаагийн Баярсайхан
  7. Батбаатарын Баттөр
  8. Ганчилын Ганбат
  9. Дэнжидийн Гантөмөр
  10. Даваанямын Даваадорж-Эрдэнэс Оюу Толгой ХХК зөвлөх
  11. Энхбаатарын Мөнхжаргал-Транспэрэнси Интернэшнл-Монгол ТББ дэд захирал
  12. Цэрэндашийн Нарангэрэл-Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн
  13. Мягмарсүрэнгийн Отгонбаяр-Өшиг ХХК, isee.mn, эрхлэгч, ерөнхий захирал
  14. Лхагвасүрэнгийн Оюунтунгалаг-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн
  15. Баасанжавын Отгон-Eagle телевизийн тоймч 

Авлигын эсрэг хууль дахь Олон нийтийн зөвлөлтэй холбоотой заалтууд

  • 27.1.Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана.
  • 27.2.Олон нийтийн зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилно.
  • 27.3.Олон нийтийн зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэхгүй.
  • 27.4.Олон нийтийн зөвлөлийн гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулахыг хориглоно.
  • 27.5.Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.