Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Найз бүсгүйгээ зодсон Германы хөлбөмбөгийн од 1.8 сая еврогоор торгууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Германы хөлбөмбөгийн од Жером Боатенг хуучин найз бүсгүйгээ зодсон хэрэгт буруутгагдаж, 1.8 сая еврогийн ($2.1 сая) торгууль хүлээжээ.

Тэрбээр 2018 оны зун Карибын тэнгисийн аралд амарч байхдаа ихэр охидынх нь ээж Шеринийг маргааны улмаас зодож бэртээж байсан гэнэ. Тухайн үед хос хоёр хөзөр тоглож байгаад маргалдаж эхэлсэн юм байна.

Германы гэр бүлийн хүчирхийллийн хуулийн дагуу Боатенг тав хүртэл жил шоронд хоригдох ялтай байсан ч Мюнхен хотын шүүх их хэмжээний мөнгөн торгууль оноох шийдвэр гаргажээ.

Жером Боатенг нь Байерн Мюнхен клубт тоглохдоо 22 удаа цом хүртсэний хоёр нь Аваргуудын Лигийн, ес нь Бундеслигийн аваргын цом байв. Энэ оны хоёрдугаар сард Боатенгийн өөр нэг найз бүсгүй, 25 настай модель Касиа Ленхард гэртээ амиа хорлосныг Берлин хотын цагдаа нар илрүүлж байжээ.

Тухайн үед Боатенг Катарт Клубүүдийн Дэлхийн Цомын тэмцээнд оролцож байсан юм. Тэднийг салаад удаагүй байхад уг хэрэг гарсныг Германы хэвлэлүүд мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: BBC