Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд өчигдөр 3,909 иргэн КОВИД-19 халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 145, II тунд 448, нэмэлт сэргээх тунд 3,909, нийт 4,502 иргэн хамрагджээ. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70 хувьд хүрээд байна. Зорилтот бүлгийн буюу 2,800 (23.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 63,030 (70.9 хувь), 16-17 насны 25,179 (74.3 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм. 

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 61 цэгт 78 багийн 406 эмч, ажилтан ажиллаж, 7,832 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Харин шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цэг хүртэл ажиллах нь.