2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.32₮
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-13°
12:00
S31
-9°
13:00
S31
-10°
14:00
S31
-10°
15:00
S31
-10°
16:00
S31
-11°
17:00
S31
-11°
18:00
S31
-11°
19:00
S31
-11°
20:00
S31
-11°
21:00
S31
-12°
22:00
S31
-12°
23:00
S31
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын цэрэг Афганистанаас гарснаас хойш анхны зорчигч тээврийн нисэх онгоц Кабулаас Дохад иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг

Пүрэв гарагт Кабул хотоос Катарын нийслэл Дохад 100 гаруй зорчигчтой онгоц ирсэн нь АНУ-ын цэрэг Афганистанаас гарснаас хойших хамгийн  анхны гадаад нислэг болжээ.

Qatar Airways компанийн Boeing 777 нисэх онгоцоор АНУ, Канад, Герман, Украин зэрэг орнуудын 113 иргэн Дохад ирж, Афганистаны дүрвэгчдэд зориулсан байранд буусан байна.

Гадаад нислэг үйлдэх зөвшөөрөл өгсөн Талибаны засгийн газарт Катарын гадаад хэргийн сайд Шэйх Мохаммед Бин Абдулрахман Аль Тани талархал илэрхийлжээ.

“Бид анхны зорчигч тээвэрлэх нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Хамтран ажилласан Талибаны талд талархал илэрхийлж байна” хэмээн тэр телевизээр мэдэгдсэн байна.

Талибанчууд Афганистаныг бүрэн хяналтдаа оруулсны дараа Кабулын олон улсын нисэх буудал эх орноосоо дүрвэх хүсэлтэй хүмүүсээр дүүрч, эмх замбараагүй байдал олон өдөр үргэлжилсэн билээ.

Наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын сүүлчийн цэрэг Афганистанаас гарснаар дүрвэгсдийг агаараар нүүлгэн шилжүүлэх ажил өндөрлөсөн юм. Хагас сар гаруй хугацаанд АНУ-ын тал 120,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Нүүлгэх ажиллагааны үеэр наймдугаар сарын 26-ны өдөр Кабулын нисэх буудалд Исламын Улс бүлэглэлийн орон нутгийн салбар террорист халдлага үйлдэхэд 100 гаруй хүн амь үрэгдсэний 13 нь АНУ-ын цэргийн алба хаагчид байв.

Одоо дэлхийн улс орнуудын Афганистантай харьцах гол хаалга Катар улс болоод байна. Талибанчууд засгийн эрхийг авсны дараа АНУ, Их Британи зэрэг өрнөдийн орнууд Кабул дахь элчин сайдын яамдаа Доха руу нүүлгэсэн юм.

 

Эх сурвалж: AFP

 

x