Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь Бургер Кинг нийт 12 салбартай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 10
Сурталчилгаа

Дэлхийн стандартыг Монголд уриатайгаар 2015 оноос хойш өдгөө 6 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж, Монголчууддаа амт чанар болон үйлчилгээний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг таниулж буй Бургер Кинг түргэн хоолны сүлжээ ресторан нь Улаанбаатар хотод 11 салбартай бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 12 дах салбарынхаа үүдийг нээлээ.

 

Дэлхийн 100 гаруй улсад 19,000 гаруй салбартай Бургер Кинг түргэн хоолны сүлжээ нь олон улсын үйлчлүүлэгчдийнхээ хувьд найрсаг үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүнээрээ танигдаж, дотно дулаан сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд Монголд зочлон ирж буй хэн ч тэрхүү дотно мэдрэмжийг авах боломжтой боллоо.

 

64 жилийн түүхт Бургер Кинг сүлжээ нь 2020 онд түргэн хоолны салбарт шинэчлэл хийж, эрүүл органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх “ил тод  тогтвортой, байгальд ээлтэй брэнд” болох зорилт тавсан. Энэ зорилтынхоо хүрээнд цоо шинэ минималист хэв маяг бүхий брэнд өөрчлөлтөө олон улсад таниулж эхлээд байгаа бөгөөд дэлхийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн энэхүү шинэчлэл нь улс бүрд тодорхой шат дараалалтайгаар хийгдэж байна.

 

Манай улс дах салбаруудын хувьд бүтээгдэхүүний эрүүл аюулгүй  байдалд өнгөрсөн оноос эхлэн Бургер Кинг олон улсын стандарт, чиглэлийн дагуу шинэчлэл хийн ажиллаж байгаа бөгөөд брэндийн өнгө төрхөө ч мөн тун удахгүй өөрчлөн, Монгол хэрэглэгчидтэйгээ хамт дэлхийтэй хөл нийлүүлэн алхах болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.