Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бодь Даатгал ХК хувьцаагаа худалдан авч эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Бодь даатгал ХК өнгөрсөн оны 6 сард компанийнхаа 20%-ийг нэгж хувьцааг 113 төгрөгөөр IPO хийж олон нийтийн компани болсон. Үүнээс хойш ердөө хагас жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаа ашигтай гарч, хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 5₮-ийн ногдол ашгийг тараасан. Мөн нэгж хувьцааны өгөөж 2020 оны эцсийн байдлаар 22% хүрсэн. Хувьцааны үнэ 2021 оны 9-р сарын 8-ний байдлаар анх гарснаас хойш 17%-ийн өгөөжтэй* байгаа нь цар тахлын хүнд энэ цаг үед хувьцаа эзэмшигчдэд итгэл төрүүлж, компанийн найдвартай, тогтвортой байдлыг харуулж байна. 

2021 оны 8-р сард Бодь даатгал хувьцааны бодит үнэлгээ 160₮ дээш байгаа гэж үзэн өөрийн хувьцааг буцаан худалдан авч эхэллээ. Өнөөдрийн байдлаар 750 орчим сая ₮-ийн хувьцаа худалдаж аваад байгаа бөгөөд нийтдээ 1 жилийн дотор 1.0 тэрбум төгрөгийн дүнгээр хувьцаагаа халааслана гэж мэдэгдсэн нь BODI хувьцааны эрэлт огцом өсөхөд нөлөөлөх магадлалтай байна. Компани өөрийнхөө хувьцааг худалдаж авч байгаа нь цаашдынхаа үр дүнд маш итгэлтэй байгааг харуулж байгаа талаар гүйцэтгэх захирал Золбаяр дурдлаа.

Бодь Даатгал Азид бүртгэлтэй олон улсын даатгалын компани болох алсын харааны хүрээнд 2019 оноос эхлэн компанийн философи, үйл ажиллагаа, процессийг шинэчилэн ажиллаж эхэлсэн. 2020 онд 2 т.б төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүний 1.1 т.б төгрөгийг ногдол ашиг хуваарилсан. 2021 оны эхэнд хувьцаа эзэмшигчдэд хүргэсэн танилцуулгаар 2021 онд ашгийг 50% өсгөх бизнес төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бодь даатгал 2021 оны хагас жилийн байдлаар цэвэр хураамжийн орлогоо 27%-иар өсгөсөн нь хамгийн өндөр өсөлттэй хувьцаат компаниудын нэг болсон бөгөөд үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгааг харуулж байна.  

2021 оны 7-р сард Бодь дижитал даатгалын компани болох зорилгын хүрээнд даатгалын үндсэн систем, нөхөн төлбөрийн AI шийдэл, даатгалын дундын мэдээллийн сангийн блокчэйн технологиуд дээр хамтран ажиллахаар даатгалын салбарт сүүлийн 3 жил инноваци нэвтрүүлж буй Инсур ХХК -д хөрөнгө оруулалт хийж стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо. 

Инсур ХХК нь дижитал даатгалын платформ хөгжүүлж байгаа бөгөөд дижитал борлуулалтын сувгийн систем, хиймэл оюун ухаан ашиглаж нөхөн төлбөрийн автомат систем, хэрэглэгчийн өгөгдөл дээр суурилсан эрсдэлийн үнэлгээний систем зэрэг системүүдийг Монголын даатгалын салбарт хэрэгжүүлж улмаар олон улсад экспортлох алсын хараатай компани юм. Одоогоор ИНСУР системтэй хамтран хэрэглэгчийн өөрийн зөвшөөрлөөр ХУР, ДАН системүүдээс мэдээллийг авч 2 минутын дотор даатгалын цахим үйлчилгээг хүргэж байна. Нөхөн төлбөрийн үйл ажиллагааг хүний оролцоогүй шийдвэрлэх системийн хөгжүүлэлт хийгдэж, эхний шатанд бага дүнтэй албан журмын даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх туршилтын ажил хийгдэж байна. 

Мөн бусад даатгагч нартай хамтран дэлхийн стандарт хангасан блокчэйн технологид суурилсан даатгалын салбарын дундын мэдээллийн санг үүсгэх төсөлд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэхүү платформ нь цаашид даатгалын хураамжийг бууруулах, хэрэглэгчдийн эрсдэлийг үнэлэх, залилан мэхлэлтийг зогсоох зэрэг салбарын маш олон асуудлыг шийдвэрлэх үндсэн платформ болох зорилготой юм.  

Цаашид дундын мэдээллийн сан, нөхөн төлбөрийн AI, блокчейн технологийн туршлагаа ашиглан азийн бусад орнуудад ухаалаг гэрээгээр даатгалын бүрэн үйлчилгээ үзүүлж олон улсын болох алсын хараандаа хүрэхээр зорьж байна.

Эдгээр үйл ажиллагаа болон, компанийн санхүүгийн үзүүлэлт, үр дүнг дүгнэж, цаашдын төлөвлөгөөнд үндэслэн  мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер БиДиСек ХК хувьцааг ХУДАЛДАН АВАХ зөвлөмж гаргасан байна.

Мэдэгдэл: Би Ди Сек ХК-ийн хувьцааны багцад Бодь даатгал ХК-ийн хувьцаа багтдаг болно. 

‘* - (9/8 байдлаар 127 төг + 5 ногдол ашиг) / 113 төг - 100% = 117% 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.