Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон ₮1.5 тэрбумын бүтээгдэхүүнийг гаалийн горимоор устгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас экспорт, импортын гэрчилгээ олголт, гүний гаалийн хяналт шалгалтын мэдээллийг танилцуулав.

Улаанбаатар хот дахь 16 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн давхардсан тоогоор 9,383 аж ахуйн нэгжийн 349,372.7 тонн, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж хилээс чөлөөлөгдсөн.

Үүнээс импортын хяналт шалгалтад:

  • 2,918 аж ахуйн нэгжийн 84,930.3 тонн бүх төрлийн боловсруулсан хүнс,
  • 798 аж ахуйн нэгжийн 17,673.6 тонн мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн,
  • 1,216 аж ахуйн нэгжийн  160,205.5 тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүн,
  • 1,147 аж ахуйн нэгжийн 4,181.2 тонн эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл,
  • 2,740 аж ахуйн нэгжийн 15,612 тонн ахуйн хэрэглээ гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, сав баглаа боодол, хуучин хувцас, нялх балчир хүүхдийн хүнс,
  • 564 аж ахуйн нэгжийн 66,770.1 тонн химийн хортой болон аюултай бодис хамрагдаж, хилээр нэвтрүүлсэн.

Экспортын хяналтад нийт 974 аж ахуйн нэгжийн 37,120.8 тн түүхий эд, бүтээгдэхүүн хамрагдсанаас:

  • ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр 68 аж ахуйн нэгжийн 9,017 тонн, 
  • мал эмнэлгийн чиглэлээр 899 аж ахуйн нэгжийн 27,852.2 тонн,
  • боловсруулсан хүнс 7 аж ахуйн нэгжийн 251.6 тонн бүтээгдэхүүн хамрагдаж, ачилтын үеийн хяналт шалгалтыг хийж, хилээс чөлөөлсөн байна.
Мөн хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон нийт 60 нэрийн, 61,074 тонн, 7,487 ширхэг 1 тэрбум 556 сая 793 төгрөгийн бүтээгдэхүүнийг гаалийн горимоор устгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлжээ.

2021 онд нийт 5,476 тир автомашин, тээвэрлэгдэн ирсэн 105,136 тонн бодис, бараа бүтээгдэхүүн, 5,478 жолоочид халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн хяналт шалгалтыг хийж, бодис бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хилээс чөлөөлөн, тирийн цувааг буцааж, тир автомашины гадаргуугийн 300,632.4 ам метр талбайд Хунт хайрхан, Төвшин билэгт төгөлдөр ХХК/ компаниудаар халдваргүйжүүлэлт хийлгэн, ариутгалын ажлын чанарт улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байгаа аж.

Тус ажлын хүрээнд нийт 16 зөрчил илрүүлж, 21,000 нэгжийн шийтгэл ногдуулж барагдуулсан. Мөн 2020 онд нийт давхардсан тоогоор 386 аж ахуйн 895 нэр төрлийн, 2021 онд 201 аж ахуйн нэгжийн 416 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, ХАБҮЛЛ болон УМЭАЦТЛабораторид шинжлүүлэхэд нийт 7 эерэг сорьц илэрсэн, зам тээврийн ослын улмаас тээвэрлэлтийн горим алдагдаж, лабораторийн шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага хангахгүй 21 нэр төрлийн 20.3 тонн, 100,500,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг журмын дагуу устгуулсан юм гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.