2021/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.48₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
02:00
S31
-4°
03:00
S31
-4°
04:00
S31
-5°
05:00
S31
-5°
06:00
S31
-6°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
09:00
S32
-4°

Өнгөрсөн хоногт 1,389 хүүхэд, 46 жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвараар нэмж өвчилжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 56,002 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс 20,722 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 35,280 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 

  • 13,643 нь хөнгөн,
  • 5,248 нь хүндэвтэр,
  • 1,547 нь хүнд
  • 284 нь маш хүнд хэлбэрийн оноштой байна.

Энэ нь өмнөх өдрөөс хүндэвтэр оноштой хүн 162-оор, хүнд оноштой 21-ээр, маш хүнд хүн 8-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 1,389 хүүхэд, 46 жирэмсэн эмэгтэй шинээр халдвар авчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвараар өвчилсөн хүүхэд 49,389, жирэмсэн эмэгтэй 3,355 болж нэмэгдлээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар 3,185 хүүхэд, 866 жирэмсэн эмэгтэй халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

/Халдварын нөхцөл байдал өнгөрсөн хоногт хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зургаас харьцуулан хараарай/

 КОВИД-19 халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 73.6 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан талаарх судалгааг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан.

Түүнчлэн архаг суурь өвчтэй жирэмсэн эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтой хүндэрсний улмаас дутуу төрөлт, нярайн эндэгдэл нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа тул иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

x